
Конкук их сургуулийн эмнэлгийн Мэдээгүйжүүлэлт, Өвдөлтийн анагаах ухааны тасаг танилцуулга
Мэдээгүйжүүлэлт, Өвдөлтийн анагаах ухааны тасгийн эмч нарын үүрэг нь мэс заслын явцад мэдээ алдуулалт, хүнд өвчтөний асаргаа, өвдөлт намдаах эмчилгээ гэсэн гурван төрөлд хуваагддаг. Мэдээ алдуулах нь мэс заслын үед зайлшгүй шаардлагатай анагаах ухааны үйлдэл юм. Тархины мэдрэлийн мэдээ алдуулалт, зүрхний мэдээ алдуулалт, эх барихын мэдээ алдуулалт, хүүхдийн мэдээ алдуулалт, хөгшин хүний мэдээ алдуулалт зэрэг чиглэл бүрийн мэдээ алдуулалт, эрхтэн шилжүүлэн суулгах зэрэг тусгай чиглэлээр орчин үеийн мэс заслын анагаах ухааны хөгжил дэвшлийн суурь болж байна. Түүнчлэн эрчимт эмчилгээний тасагт амьсгалын замын тусламж, яаралтай тусламж үзүүлэхэд мэдээ алдуулалтын эмч нарын оруулсан хувь нэмэр нь өвчтөний эсэн мэнд амь аврагдах хувийг нэмэгдүүлж байна.
Орчин үеийн анагаах ухаанд мэдээ алдуулалтын менежмент нь энгийнээр мэс засалд туслах үндсэн шинж тэмдгүүд(vital sign)-ийн менежментийг л хэлж байгаа зүйл биш бөгөөд эрсдэлт хүчин зүйлийг арилгах, өвдөлтийг багасгах, дотор муухайрах, бөөлжих зэрэг бүтэн биеийн мэдээ алдуулалтын дараа хавсарсан хүндрэлүүдийг багасгах, эрт үеийн үйл хөдлөл, эрт үеийн өдөр тутмын хэвшилд эргэж очих зэргийг зорилгоо болгож түүгээр дамжуулан өвчтөнг эмнэж байгаа бөгөөд Цочмог өвдөлт намдаах үйлчилгээний баг(Acute Pain Service Team)-ийг ажиллуулж мэс заслын дараах өвдөлтийг багасган, хавсарсан хүндрэлүүдийг идэвхийлэн эмчилж байна.
Нөгөө талаар мэс засал хийсний дараа өвдөлтийг намдаах эсвэл хорт хавдрын өвчтөнүүдийн эцсийн өвдөлтийг арилгахаас эхэлсэн өвдөлт намдаах эмчилгээ нь одоо өвдөлт, архаг өвдөлт, хорт хавдрын өвдөлт гэх мэт өвдөлтийг намдаагаад зогсохгүй миофасциан өвдөлт, дисфункцээс үүдэлтэй өвдөлтийг хүртэл менежмент хийж өвдөлт эмчлэх тасаг болон хөгжин Амбулатороор өвчтөнүүдээ эмчилж байна.
Конкук их сургуулийн эмнэлэг Зүрхний мэдээ алдуулалтын тасгийн танилцуулга
Зүрхний мэдээ алдуулалтын тасаг нь Мэдээгүйжүүлэлт, Өвдөлтийн анагаах ухааны тасаг харьяа нарийн мэргэжлийн салбар чиглэл бөгөөд Конкук их сургуулийн цээжний хөндийн мэс заслын тасгаас явуулсан зүрх, том судасны мэс засал хийлгэсэн өвчтөнүүдэд дэлхийн шилдэг төвшний мэдээ алдуулалт, мэс заслын дараах өвдөлтийн эмчилгээг хийж гүйцэтгэж байна.
Хэдий мэс заслын чиглэл нь хүнд, эрсдэлтэй гэдгээрээ алдартай Зүрх судасны мэс заслын салбар хэдий ч бүхий л мэс заслын хувьд мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасаг болон өрөө платад хүртэлх өвчтөний аюулгүй байдлыг дээд зэргээр хангах үүднээс эрчимт эмчилгээний өвчтөнийг ажиглах хамгийн сүүлийн үеийн хяналтын системийг байрлуулж, өвчтөний гемодинамик байдлыг хамгийн тогтвортой байлгаж байна. Зүрхний үйл ажиллагаанд маш бага ачаалалтай, маш богино хугацаанд бие махбодид нэвтрэн мэдээ алдуулдаг (ultra-short acting) эмийг ашигладаг ба удаан хугацааны мэдээ алдуулагч бодисын биед шимэгдэх хугацаанаас үүдсэн нөхөн сэргэлтийн удаашралыг арилгаж мэс заслын дараа эдгэрэлт хурдтай явагдах тул эрчимт эмчилгээний тасагт болон эмнэлэгт хэвтэх хугацаа маш богино байдаг. Нэмж дурдахад, бид мэс засал хийсний дараа өвчтөний эсэн мэнд амьдрахад чиглэсэн мэдээ алдуулалтын менежментээс даван, мэс заслын дараах өвдөлтөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээг хийснээр эрт хөдөлгөөн хийх, хооллох зуршлыг сэргээх зэрэг өвчтөний ая тухыг сайжруулж, өдөр тутмын амьдралдаа хурдан эргэж орох боломжтой болгож байна. Конкук их сургуулийн эмнэлэг, Зүрхний мэдээ алдуулалтын тасгийн өвчтөний эмчилгээ үйлчилгээнд ашиглах удирдамж нь АНУ-ын тэргүүлэх эмнэлгүүдийн удирдамжтай ижил байна.