Конкук их сургуулийн эмнэлгийн веб хуудсаар зочилж байгаа та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна.
Конкук их сургуулийн эмнэлэг нь хүн төрөлхтний эрүүл амьдралын хэв маягт хувь нэмрээ оруулахын төлөө үүсгэн байгуулагдсан итгэл үнэмшлээ сууриа болгон өндөр чанарын эмчилгээ үйлчилгээ ба зогсолтгүй үргэлжлэх боловсрол, судалгаа шинжилгээндээ улам төвлөрөн ажиллаж байна.
1931 онд байгуулагдсан Конкук их сургуулийн эмнэлэг нь 2005 оны 8 сард шинэчлэгдэн нээгдсэнээр хамгийн орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж болон дэвшилтэт технологийг ашиглан дээд зэргийн чанартай эмнэлгийн үйлчилгээг үзүүлж байна.
Мөн түүнчлэн Конкук их сургуулийн Анагаах ухааны мэргэшсэн их сургуулиар дамжуулан БНСУ-ын анагаахын салбарыг залуурдан чиглүүлэх шилдэг боловсон хүчнийг бэлтгэхэд хүчин чармайлт гаргаж байна.
Цаашид ч гэсэн Конкук их сургуулийн эмнэлэг нь урагш тэмүүлсэн, шинийг эрэлхийлсэн, сорилтыг давсан сэтгэл зүйтэйгээр судалгаа төвт эмнэлэг болон өсөн дэвжиж эмчилгээ үйлчилгээ, боловсрол, судлалын нэгдмэл байдлыг хадгалан эмнэхүйн хөгжил дэвшлийг урдаа барин алхах болно.
Салбар бүрийн шилдэг эмч мэргэжилтнүүд цугларан байгаа Конкук их сургуулийн эмнэлэг нь гагцхүү ур чадвараар зогсохгүй бүх сэтгэл зүрхээрээ өвчтөн болон түүний гэр бүлд үйлчлэн найрсаг, тав тухтай Конкук их сургуулийн эмнэлэг болон ажиллах болноо.
Өвчтөнөө түрүүнд тавьдаг, өвчтөн болон түүний гэр бүлд учирсан жижиг асуудлыг ч засан сайжруулахын тулд бүх чадлаа дайчлахаа амлаж байна.
Хэзээд эрүүл саруул байхыг хүсэн ерөөж байна.