Амбулаторын эмчлүүлэгчдийн үйлчилгээ
01. Захиалга
Өөрийн биеэр ирж цаг товлох
Гадаад пасспорт гадаад иргэний үнэмлэхийг авчирч үйлчилгээний цонх, өөрөөр олон улсын төвд ирэхэд болно. Солонгос хэл мэдэхгүй бол Олон улсын эмчилгээний төврүү залгаарай. (02-2030-8361)
Утас/Факс Захиалга
Утас : +82-2-2030-8361
Fax : +82-2-2030-8363
Ажиллах цаг : 08:30 - 15:30
Цахимаар цаг товлох
Энгийн мэдээллээ оруулаад хялбараар цагаа товлоорой.
Цахимаар цаг товлох
02. Бүртгэл ба анхаарах зүйлс
Үзлэг, эмчилгээнд орох бүрдээ бичиг баримтын тулгалт хийгдэх тул гадаад иргэний үнэмлэх ба гадаад пасспортыг үзүүлэх хэрэгтэй.
Эмчилгээ болон өвчний шинж тэмдэгтэй холбоотой өвчний түүх тэмдэглэгээ, видео хэлбэрийн хариу байгаа тохиолдолд бэлтгэнэ үү.
Үйлчилгээний цонхноос таны цаг бүртгэл талаар шалгасны дараа эмчилгээний төлбөрийг төлнө үү.
- Төлбөр төлсний дараа үзлэг, эмчилгээг авах боломжтой.
※ Амбулатороор эмчлүүлэгчдийн үзлэгийн байр байдлаас болоод тухайн өдөртөө үзлэг хийх боломжгүй байж болохыг анхаарна уу.
03. Үзлэг & Төлбөр төлөх
Тухайн үзлэг хийгдэх тасагт бүртгүүлнэ.
Үзлэгийн дарааллаар үзлэгт хамрагдана.
Төрөл бүрийн шинжилгээ зэрэг эмийн жорд холбогдох үзлэгийн төлбөрийг төлөх (Бүх давхарын Амбулаторын эмчлүүлэгчийн төлбөр төлөх хэсэгт).
01. Захиалга
Анхан шатны болон хоёрдугаар шатлалын эмнэлэгт үзүүлнэ.
Анхан шатны болон хоёрдугаар шатлалын эмнэлгээс өвчтөн илгээх тодорхойлолт(진료의뢰서) авна.
Конкукийн их сургуулийн эмнэлэгт цаг товлоно.
Конкукийн их сургуулийн эмнэлэгт өөрийн өвчтөн илгээх тодорхойлолттойгоо ирнэ.
Цаг товлохоосоо өмнө таны эмчилгээ хүссэн тодорхойлолт бэлэн болсон эсэхийг шалгана уу.
Конкукийн их сургуулийн эмнэлэгт нь 2012оны 1 сарын 1нээс Дээд шатлалын нэгдсэн эмнэлэн болсон бөгөөд Эмнэлэг & эмчээр үйлдэгдсэн хөнгөлөлттэй үйлчлүүлэх хуудас (өвчтөн илгээх тодорхойлолт) эсхүл эрүүл мэндийн шинжилгээний хариуд өөрчлөлттэй гэж тэмдэглэгдсэн бичгийг хавсарган эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийг авч болно.
Солонгос улсын хуульд “Иргэний эрүүл мэндийн даатгал”-д хамрагдсан өвчтөн нь 3-р шатлалын эмнэлэгт үзүүлэхээс урьдаж 1,2-р шатлалын эмнэлгээр дамжих ёстойг заасан байдаг. Түүнээс өөр арга нь манай эмнэлгийн Гэр бүлийн анагаахын ухааны тасгийн эмчээс өвчтөн илгээх тодорхойлолтыг авч болох юм. Гэр бүлийн анагаахын ухааны тасгийн эмчээс өвчтөн илгээх тодорхойлолтыг авахын тулд урьдчилан цаг товлох хэрэгтэй ба үзлэгийн төлбөр тусдаа бодогдох талтайг анхаарна уу.
[Иргэний эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийн стандарттай холбогдох дүрэм] 2-р зүйлийн (Хөнгөлөлтийн дэс дараа) 4-т зааснаар, хөнгөлөлттэй үйлчлүүлэх хуудас (өвчтөн илгээх тодорхойлолт) байхгүй байсан ч тухайн эмнэлэгт хөнгөлөлт эдлэж болох тохиолдлууд нь дараахтай адил болно.
Яаралтай тусламж шаардлагатай өвчтөний тухайд (Яаралтай тусламжтай холбоотой хуулийн 2-р зүйлийн 1-т зааснаар)
- Төрөлтийн үед
- Бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэн (Хөгжлийн бэрхшээлтэй иргэний халамжийн хууль 32-р зүйл) эсхүл энгийн физик эмчилгээ биш ажиллагаат эмчилгээ,
 хөдөлгөөнт эмчилгээ зэрэг нөхөн сэргээх эмчилгээ хэрэгтэй гэж үзсэн өвчтөн нь “Нөхөн сэргээх анагаах ухааны тасгаас хөнгөлөлт эдлэх үед
- Гэр бүлийн анагаахын ухааны тасаг/ Шүдний тасгаас хөнгөлөлт эдлэх үед
- Тухайн жил асрамж сувиллын байгууллагат ажилладаг этгээд хөнгөлөлт авах тохиолдолд
Өөрийн биеэр ирж цаг товлох
Өвчтөн шилжүүлэх тодорхойлолт болон гадаад иргэний үнэмлэхийг авчирч үйлчилгээний цонх, өөрөөр олон улсын төвд ирэхэд болно. Солонгос хэл мэдэхгүй бол Олон улсын эмчилгээний төврүү залгаарай.(02-2030-8361)
Утас/Факс Захиалга
Утас : +82-2-2030-8361
Fax : +82-2-2030-8363
Ажиллах цаг : 08:30 - 15:30
Цахимаар цаг товлох
Энгийн мэдээллээ оруулаад хялбараар цагаа товлоорой.
Цахимаар цаг товлох
02. Бүртгэл ба анхаарах зүйлс
Үзлэг, эмчилгээнд орох бүрдээ бичиг баримтын тулгалт хийгдэх тул гадаад иргэний үнэмлэх ба гадаад пасспортыг үзүүлэх хэрэгтэй.
Эмчилгээ болон өвчний шинж тэмдэгтэй холбоотой өвчний түүх тэмдэглэгээ, видео хэлбэрийн хариу байгаа тохиолдолд бэлтгэнэ үү.
Үйлчилгээний цонхноос таны цаг бүртгэл талаар шалгасны дараа эмчилгээний төлбөрийг төлнө үү.
- Төлбөр төлсний дараа үзлэг, эмчилгээг авах боломжтой.
※ Амбулатороор эмчлүүлэгчдийн үзлэгийн байр байдлаас болоод тухайн өдөртөө үзлэг хийх боломжгүй байж болохыг анхаарна уу.
03. Үзлэг & Төлбөр төлөх
Тухайн үзлэг хийгдэх тасагт бүртгүүлнэ.
Үзлэгийн дарааллаар үзлэгт хамрагдана.
Төрөл бүрийн шинжилгээ зэрэг эмийн жорд холбогдох үзлэгийн төлбөрийг төлөх (Бүх давхарын Амбулаторын эмчлүүлэгчийн төлбөр төлөх хэсэгт).

Тасаг нэгж

Мэргэшсэн төвүүд