Хэвтэн эмчлүүлэгчдэд зориулсан үйлчилгээ
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шат дараалал
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шийдвэр
Үзлэг, оношилгооны дараа хариуцсан эмч хэвтэн эмчлүүлэх шийдвэр гаргасан шийдвэрлэх бичгийг гаргуулан авч “Хэвтэн эмчлүүлэх журам” цонхоор хэвтэх журам болон цаг товлолтоо хийнэ үү.
Хэвтэн эмчлүүлэх журам
Хэвтэн эмчлүүлэх хэлэлцээрийг үйлдэж өгсний дараа хэвтэн эмчлүүлэгчийн бугуйвчийг авна уу.
* Сул өрөө байхгүй тохиолдолд хэвтэн эмчлүүлэх цаг товлохыг хүсье.
Батлан даагчийн эрх
Гэрийн эзэн эсхүл ажил хөдөлмөр эрхэлдэг насанд хүрсэн хүн.
* Насанд хүрээгүй хүн хамаарахгүй.
Өрөө хуваарилах болох хэвтэх :
Хуваарилагдсан өрөөг хариуцсан сувилагчийн өрөөн дэх өдөр тутмын зааврыг дагана уу.
Дундын төлбөр төлөх
Эмнэлгээс гарах журам цонхонд очин төлбөрөө төлнө үү.
* Шөнийн цагаар төлөх бол яаралтай тусламжийн төлбөр төлөх цонхонд төлнө үү.
Төлбөр төлөх арга:
Долоо хоногт 1 удаа (Лхагва) төлбөрийн хуудас гарч ирэх ба 2 хоног дотор төлнө үү.
* Дундын төлбөр тооцооны хуудас нь бататгасан дүн биш бөгөөд эмнэлгээс гарах үед тодорхой дүн тооцогдон гарна.
   Өмнө төлсөн төлбөрийн дүн эмнэлгээс гарах тооцооны хуудас дээр урьдчилж төлсөн дүн гэдэг тэмдэглээтэй байна.
   (Дансаар хийсэн төлбөр хамаарна)
* Эмнэлэгт хэвтэх & гарах бичгийг гарахаас 1 өдрийн өмнө сувилагчаас гаргаж өгөхийг хүснэ.
Дансаар хийсэн төлбөрийг заавал эмнэлгийн хэрэг эрхлэх багийнханд мэдэгдэнэ үү.
Тусгай давхрын танилцуулга :
12 давхарт байрлах VIP давхарт VVIP, VIP, Тусгай өрөө, 1хүний өрөө байгаа.
Эмнэлгээс гарах явц
Эмнэлгээс гарах тухайн өдрөө эмнэлгээс гарах шалгалтыг дуусгасны дараа тасгийнхаа сувилагчид шалгуулж Эмнэлгийн хэрэг эрхлэх газарт төлбөрөө тушаахыг хүсэж байна.
1 давхрын Эмнэлгийн хэрэг эрхлэх газрын 11 & 12 цонхонд эмчилгээний төлбөрөө төлнө үү.
Эмнэлгийн хэрэг эрхлэх газарт төлбөр төлсний дараа сувилагчийн өрөөнд шалгуулахыг хүсэж байна.
Эмнэлгээс гарах үед Амбулаторын цаг захиалах болон шинжилгээний цаг товлохдоо 1 давхрын 11 & 12 цонхонд хандаж болно.
Эмнэлгээс гарах төлбөр тооцоо дууссан үед сувилагчийн өрөөнөөс гэрээр уух эмээ аван явахад болно.
Онош тодорхойлолт болон төрөл бүрийн баримт
Гарах өдөр хүртлээ хариуцсан эмч, сувилагчдаа хандахад болно.
Бичиг авах хүсэлт гаргасны дараа эмнэлгээс гарах өдрийн 5 цагаас өмнө эмнэлгийн хэрэг эрхлэх багийн төрөл бүрийн баримт бичиг хариуцсан хэсгээс асууна уу. (1 давхарт 9 & 10-р цонх)
Эмнэлгээс гарах өдрөө бичиг баримт авах хүсэлт гаргах тохиолдолд олгох болон эмнэлгээс гарах явц удаашрах талтайг бодолцохыг хүсэж байна.
Баримт бичиг (Эмнэлэгт хэвтэх & Эмнэлгээс гарсан тодорхойлолт) -т өвчний нэр бичигдэх хэрэгтэй бол хариуцсан эмчдээ хүсэлтээ тавих ба хэрэггүй тохиолдолд эмнэлгийн хэрэг эрхлэх багаас шууд гаргуулан авч болно.
Эмнэлгээс гарах өдөртөө хүсэлт тавьбал баримт бичгийн олголт боломжгүй байх талтайг анхаарна уу.
Дундын тооцооны хуудас
Долоо хоног бүрийн лхагва гаригийн үдээс хойш хариуцсан ажилтан өрөөнд өөрийн биеэр тараана.
Дундын тооцооны хуудас авснаас хойш 3 хоногийн дотор 1 давхарын эмнэлгийн хэрэг эрхлэх 11 & 12 дугаар цонхонд төлнө үү. (Картаар үйлчилнэ)
Дундын тооцооны төлөлт нь 24 цагийн турш боломжтой бөгөөд шөнийн цаг, амралтын өдрөөр яаралтай тусламж төвийн хэрэг эрхлэх багийн цонхонд тушаах боломжтой.
Эмнэлгийн үзлэг, эмчилгээний төлбөрийг дансанд хийж болох ба Shinhan банк (140-005-415205 Конкук Их сургуулийн Эмнэлэг Center)-д хийсний дараа хариуцсан ажилтан (Утасны дугаар : 02-2030-8361, 8362)руу залгана уу.
Цагаасаа өмнө эмнэлгээс гарахтай холбогдсон төлбөр тооцоо дуусгах заавар
Амралтын өдөр болон оройн цагаар (ажлын өдөр : 17:30 хойш, Бямба гариг : 12:30 хойш) эмчилгээний төлбөр тооцоо бодогдох аргагүй тул цагаасаа өмнө эмнэлгээс гарах процессийг ойлгохыг хүсэж байна.
Дараа нь цагаасаа өмнө эмнэлгээс гарах төлбөр тооцооны тулгалт хэрэгтэй тул эмнэлгээс гарах хэрэг эрхлэх цонхноос дахин тооцооны хуудсыг авна уу.
Цагаасаа өмнө эмнэлгээс гарахад төлбөр нь тухайн өдөр хүртэл тооцоололд шивэгдсэн эмийн жороор гарах тул дараа нь дахин тооцоо бодох үед нэмэлт төлбөр эсхүл төлбөрийн зөрүү буцаан олголт явагдах боломжтой.
Цагаасаа өмнө эмнэлгээс гарсны дараа дахин тооцоо бодох үед нэмэлт төлбөр эсвэл илүү төлсөн төлбөрийн зөрүү гарах боломжтой. Дахин тооцоо бодох үедээ картаар төлбөр төлсөн үйлчлүүлэгч өмнө нь хэрэглэсэн картаа авчирна уу.
Эргэлт авах боломжтой цаг
Газар
Гариг
Уулзалтын цаг
Энгийн тасаг
Ажлын өдөр
Бүх нийтээр амрах өдөр & Амралтын өдөр
18:00 - 20:00
10:00 - 12:00, 18:00 - 20:00
Сэхээн амьдруулах тасаг
Нярай(3-р давхар)
Мэс заслын тасгууд(3-р давхар)
Дотрын тасгууд (4-р давхар)
Өдөр бүр
13:00 - 13:30, 19:00 - 19:30
10:00 - 10:30, 19:00 - 19:30
10:00 - 10:30, 18:30 - 19:00
VRE(91 тасаг)
Өдөр бүр
10:00 - 10:30, 19:00 - 19:30
Цусны үүдэл эс шилжүүлэх суулгах өрөө (92 тасаг)
Өдөр бүр
10:00 - 10:30
Тархины цус харвалттай төвлөрсөн эмчилгээний өрөө (101 тасаг)
Өдөр бүр
10:00 - 11:00, 19:00 - 19:30
Төрөх өрөө
Өдөр бүр
Бүх нийтээр амрах өдөр & Амралтын өдөр
18:00 - 20:00
10:00 - 12:00, 18:00 - 20:00
Сэтгэцийн эрүүл мэнд анагаах ухааны хамгаалалтай тасаг
Мягмар & Пүрэв , Бүх нийтээр амрах өдөр & Амралтын өдөр
16:00 - 18:00
- Бүх тасгуудын үүдэнд орж гарахыг хориглосон систем ажиллаж байгаа.
- Асран хамгаалагчийн нэвтрэх үнэмлэхтэй 1 хүн л тасагт нэвтрэх боломжтой.
- Эргэлт авах боломжтой цагаас бусад үед ирэх тохиолдолд тасагт нэвтрэх боломжгүй бөгөөд болж өгвөл хасах 1 давхарт Төгөлдөр хуурын талбай, 1 давхрын Лоббиг ашиглана уу.
Эргэлт хориглох шаардлагатай тохиолдол:
1. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн нь өвчний байдал, олон төрлийн эмчилгээнээс болоод халдварт өртөх өндөр эрсдэлтэй бөгөөд өвчний халдвар хурдацтай тархах аюултай. Доорх өвчин болон холбогдох шинж тэмдэгтэй бол эргэлтээр оруулах боломжгүй.
Эргэлт хориглох этгээд
Холбогдох шинж тэмдэг
Ханиад болон томуу, томуу төст өвчин зэрэг амьсгалын замын өвчинтэй хүн
Халуунтай байх, ханиалгах, цэртэй байх, найтаалгах, хамрын нус гоожих
Хурц хэлбэрийн ходоодтой холбоотой халдвар авсан өвчтөн.
гүйлгэх, гэдэс өвдөх, бөөлжих
Халдвартай арьсны өвчнөөр өвдсөн хүн
Сүүлд үүссэн биеийн тууралт болон цэврүү болон халуурахтай зэрэгцэж туурсан тууралт, цэврүү
Сүүлийн үед халдварт өвчнөөр өвдсөн хүнтэй ойр байсан тохиолдолд
-
2. Эмнэлэг дотор янз бүрийн халдварт өвчтэй өвчтнүүд хэвтэн эмчлүүлж байгаа. Дараах халдвар авах эрсдэлтэй хүмүүс эргэлтээр ирэхийг түр азнаарай.
Жирэмсэн эх Өндөр настан
( 70 наснаас дээш)
хүүхэд
(12 наснаас доош)
Биеийн дархлаа муу хүн
(Байнгын эмчилгээтэй хүн (химийн эмчилгээ зэрэг)
Эргэлтээр ирэгсдийн мөрдөх журам
Эргэлтийн өмнө хойно заавал гараа угаах юмуу ариутгана.
Амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүн бол эргэлтээр орохыг хориглоно. Эргэлтийн үед гэнэт ханиалгах, найтаалгахаар бол амьсгалах ёс журмыг мөрдөнө үү.
* Амьсгалах ёс журам: Амьсгалын замаар ялгарах шүлс өвчтөн болон бусад хүмүүст үсэрч наалдахаас сэргийлж салфетка юмуу ханцуйгаараа ам, хамраа хаана.
Цэцэг, цэцгийн сав, тэжээвэр амьтан зэрэг гадны юмс оруулахгүй.
Асран хамгаалагч болон сувилж байгаа хүн халуурах, амьсгалын замын өвчний шинж тэмдэг, халдварт өвчний шинж тэмдэг зэрэг илэрсэн бол асрагаагаа түр зогсоож эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Эргэлтээр орох үедээ болж өгвөл өрөөний эд юмст хүрэхгүй байх хэрэгтэй. Янз бүрийн дусал тариа хийлгэж байх юм уу халдварт өртөмтгий өвчтөнтэй шууд харьцаанд орохгүй байх тал дээр анхаарна уу.
Өвчтөнтэй хүрэлцэх шаардлагатай тохиолдолд хүрэлцэхээс өмнө & хойно гараа заавал угаах юм уу ариутгана уу.
Өвчтөнд амралт нь эмчилгээний үед маш хэрэгтэй зүйл юм. Эргэлтийн цагийн хуваарийг заавал сахиж, өрөөнд орох үед бусад өвчтөнүүдийн амар амгаланд саад учруулахгүй байх тал дээр анхаарна уу.
Дотны танил, цугларалт, шашны бүлэг хүмүүсийн эргэлт нь бусад өвчтөний амралт болон эмчилгээнд саад учруулах тул анхаарна уу.
Өрөөний ариун цэврийн өрөө нь өвчтөнд зориулагдсан бөгөөд өвчтөний аюулгүй байдлыг хангахын тулд өрөөний гадна байрлах нийтийн ариун цэврийн өрөөг хэрэглэхийг хүсэж байна.
Өвчтөн дээр эргэлтээр орж ирж байгаа бүх хүмүүс ‘Эргэлтийн тэмдэглэл’ийг бичиж үлдээнэ үү. Энэ нь халдвар алдагдсан үед судалгааг саадгүй явуулах төрийн зарчмыг дагаж байгаа хэрэг тул биднийг дэмжиж ажиллахыг хүсэж байна.

Тасаг нэгж

Мэргэшсэн төвүүд