
Hwang Daeyong профессор, тэнхимийн эрхлэгч бөгөөд тус эмнэлгийн 2 давхрын Бүдүүн гэдэсний хорт хавдрын төвд Yoo Chungeun, Baek Jinhui профессоруудтай хамтран Бүдүүн гэдэсний хорт хавдар (бүдүүн гэдэсний хорт хавдар, шулуун гэдэсний хорт хавдар) болон Аносны хавдартай өвчтөнүүдийг эмчилж байна. Газар доор 1 давхарт байрлах Бүдүүн гэдэс, аносны мэс заслын тасгийг Seong Mugyeong профессорын хариуцаж байгаа бөгөөд Тусгай Клиникт Бүдүүн гэдэс, аносны өвчлөлийн клиник ба өтгөн хаталт, өтгөний түгжирлийн клиникийг явуулж байна.
Бүдүүн гэдэс, аносны мэс заслын тасгаас дуран оношилгоогоор зогсохгүй Анос, шулуун гэдэсний чадамжийн оношилгоо болох Аносны эхо, Аносны дотоод даралт хэмжилт, Аносны электромиографийн шинжилгээ зэргийг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийж гүйцэтгэж байна. Үүнийг Амбулаториор шууд хийдэг ба Бүдүүн гэдэсний хорт хавдар, Шулуун гэдэсний хорт хавдраас үүдэлтэй Нарийн гэдэс, Бүдүүн гэдэс, Шулуун гэдэс зэрэгт үүсдэг төрөл бүрийн өвчлөлийг үнэн зөв оношилж, эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. Боломжтой бүх оношилгоо, шинжилгээг эмчилгээний тухайн өдөртөө амбулаторидоо хийдэг бөгөөд оношлоход шаардлагагүй үед цаг хугацааг тань хэмнэх болно.
Цагаан мах эргэх гэж яригддаг Аносны хүндрэлүүд болох анусад ургацаг ургах, урагдаж гэмтэх, идээт буглаа үүсэх зэрэгт ч гэсэн сүүлийн үеийн хүлээн зөвшөөрөгдсөн дэвшилтэт эмчилгээний арга барилыг ашиглаж мэс заслын дараа өвдөлт болон шарх эдгэрэлтийг түргэсгэж байна. Ялангуяа эмчлэхэд бэрх хурц хэлбэрийн өтгөн хаталт болон өтгөний түгжрэл зэргийг шулуун гэдэсний чадамжийн оношилгооноор үүсгэвэр хүчин зүйлийг тодорхой болгож, түүнд суурилан олон төрлийн эмчилгээний тохирох аргыг сонгон эмчилгээний үр дүнг нэмэгдүүлж байна.
Элэгний судас, нойр булчирхайн мэс заслын тасгийн Jang Seonghwan профессор, Shin Miljae профессор, Yoon Ikjin профессор нар нь эмчилгээг гардаж ажилладаг ба элэг, цөс, нойр булчирхайд үүсдэг элэгний хавдар, цөсний хүүдийн хорт хавдар, Цөсний сувгийн хорт хавдар, нойр булчирхайн хорт хавдраас авахуулаад элэгний гэмтэл, цөсний хүүдий болон сувгийн чулуу, нойр булчирхайн цист зэрэг мэс заслын эмчилгээ шаардлагатай өвчнийг оношилж, эмчилдэг.
Солонгост жил бүр элэгний хорт хавдрын 10,000 орчим шинэ тохиолдол гардаг бөгөөд энэ нь ходоод, уушигны хорт хавдрын дараа бүртгэгдсэн гурав дахь том хорт хавдар ба 40-50 насны эрэгтэйчүүдийн үхлийн голлох шалтгаануудын нэг юм. Элэгний хавдрын эмчилгээнд элэг тайрах мэс засал, элэг шилжүүлэн суулгах, өндөр давтамжтай халууны эмчилгээ зэрэг үр дүнтэй. Бид өвчтөнүүддээ хамгийн сайн тохирох эмчилгээг хүргэн ажиллах болно.
Нойр булчирхайн хорт хавдар нь Солонгос дахь бүх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд эрхтэн бүрт үүсдэг хавдрын тохиолдлын хэмжээгээрээ 10~12 дугаар байранд ордог ба эрэгтэйчүүдэд 8~10-т байранд орохуйц тохиолддог. Түүнчлэн ахмад настнуудын тоо нэмэгдэж, тамхидалтын хувь, хоолны хэв маяг баруунжсантай холбоотойгоор нойр булчирхайн хорт хавдрын өвчлөл нэмэгдэх төлөвтэй байна. Эмнэлзүйн шинж тэмдгүүд нь өвөрмөц бус боловч хэвлийгээр өвдөх, шарлалт, турах гэх мэт шинж тэмдэг илэрч болзошгүй тул эрт оношлохын тулд нойр булчирхайн хорт хавдрын талаар эдгээр сэжиг бүхий өвчтөнүүдийг эрт оношлох шинжилгээ шаардлагатай байдаг. Урьдчилан таамаглахад бэрх хорт хавдар боловч эрт оношилж, эрт ажиллавал сайн үр дүнд хүрч чадна. Конкук их сургуулийн эмнэлэг нь үнэн зөв үзлэг оношилгоо ба түргэн шуурхай эмчилгээ үйлчилгээний төлөө хоол боловсруулах эрхтэн-дотрын тасгийн нарийн мэргэжлийн эмч нар, мэс заслын тасгийн мэргэшсэн эмч нар болон дүрст бичлэг радиологийн тасгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтарсан эмчилгээний системийг бүрдүүлэн ажиллаж байна.
цөсний хүүдийн хорт хавдар, Цөсний сувгийн хорт хавдрын тохиолдолд мэсийн аргаар тайрах нь бүрэн эдгэрэлтэд хамгийн тохиромжтой арга бөгөөд химийн эмчилгээ, цацрагийн эмчилгээг нэмэлтээр хийж болдог.
Цөсний чулуу нь ихэвчлэн цөсний хүүдийд үүсдэг бөгөөд ихэнхи тохиолдолд шинж цөсний чулуутай байсан ч тэмдэггүй тул санамсаргүй илрүүлэх тохиолдол их байдаг. Цөсний чулуутай хүмүүсийн 70 орчим хувь нь шинж тэмдэг илэрдэггүй ба үлдсэн хэсэг нь эмнэлзүйн шинж тэмдэг эсвэл хүндрэлийг үүсгэж цөсний хүүдийн үрэвсэл хүртэл үүсч болно. Цөсний чулуу нь заавал мэс засал хийх ёстой өвчлөл биш бөгөөд цөсний чулуунаас үүдэлтэй шинж тэмдэг өөрөөр хэлбэл үрэвсэл зэрэг шаардлагатай үед л мэс засал хийлгэхийг зөвлөж байна. Сүүлийн жилүүдэд хэвлийн-лапароскопийн цөсний хүүдий тайрах мэс засал хийх нь түгээмэл болсон бөгөөд мэс заслын үр дүнд үүссэн хүндрэлүүд эрс багассан. Ихэнх тохиолдолд өвчтөнүүд мэс засал хийснээс хойш 2-3 хоногийн дараа эмнэлгээс гарч, нэг долоо хоногийн дараа өдөр тутмын амьдралдаа эргэж орох боломжтой болжээ. Цөсний хүүдий, цөсний чулуунаас гадна цөсний чулууг илрүүлсэн хэсгээсээ шалтгаалаад нийтлэг цөсний суваг (a common bile duct)-ийн цөсний чулуу, элэгний доторх цөсний чулуу гэж хуваагддаг ба ийм төрлийн цөсний чулуу нь шинж тэмдэггүй боловч эмчилгээ хийлгээх хэрэгтэй тохиолдол ихэвчлэн гардаг тул эмчтэйээ зөвлөлдөх хэрэгтэй байдаг.
Тус эмнэлгийн газар доор 1 давхарт байрлах Хөх дотоод шүүрлийн мэс заслын тасаг нь Yang Jeonghyeon профессор, Yoo Yeongbeom профессор, Park Gyeongsik профессорууд нь хариуцаж ажилладаг ба хөхний үрэвсэлт өвчин, эерэг хавдар болон хөхний хорт хавдрыг оролцуулаад хөхтэй холбоотой бүхий л өвчлөлүүдийн үзлэг оношилгоо, эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. Бамбай булчирхай, паратироид булчирхай, бөөрний булчирхай зэрэг даавар ялгаруулдаг эрхтнүүдийн хэвийн бус эмгэг, хавдар, хавдрын оношлогоо, эмчилгээг мөн хийдэг.
Хөх дотоод шүүрлийн мэс заслын тасаг Хөхний хорт хавдрын эдийн шинжилгээний аргаар анхаарал татаад байгаа Маммотом(mammotome)ыг нэвтрүүлэн хөхний өөрчлөлтийн талаар эдийн биопси шинжилгээ болон эмчилгээг хийж байна. Энэхүү хэрэгслийг ашигласан эдийн биопсийн арга нь өмнөх аргатай харьцуулахад илүү их хэмжээний эдийг авах ба 2 см ба түүнээс доош бүх өөрчлөлтийг арилгах давуу талтай бөгөөд их хэмжээний эдийг гаргаж ирснээрээ шинжилгээний оновчтой байдлыг нэмэгдүүлдэг.
Дотоод шүүрлийн мэс заслын тасаг нь бамбай булчирхайн хавдартай өвчтөний өвдөлт болон зовиурыг бага үзүүлдэг жижиг зүсэлтэт мэс засалтай нэг төрлийн дурангийн зүсэлттэй хагалгааг хийдэг. Том хэлбэрийн хагалгаа нь хүзүү хэсэг сорви үлдээдэг бол эдгээр мэс заслын аргыг ашиглавал хөхний хэсгээр цонх гаргаж хийдэг тул сорив нь ил харагдахгүй бөгөөд гоо зүйн талаасаа сэтгэл ханамж өндөртэй байлгадаг.
Элэг нь амьд явахад заавал шаардлагатай чухал эрхтэн бөгөөд цус алдалтаас урьдчилан сэргийлэх гемостатикийг үйлдвэрлэж бодисын солилцоо болон in vitro-ийн үр дүнд бий болсон хорт бодисыг хоргүйжүүлэх зэрэг олон үүрэг гүйцэтгэдэг. Одоог хүртэл чадварыг орлож чадах төхөөрөмж алга байна. Тиймээс эцсийн шатны элэгний өвчинтэй хүний цорын ганц эмчилгээ бол элэг шилжүүлэн суулгах явдал юм. Элэг шилжүүлэн суулгах мэс засал нь нөхөн сэргэх боломжгүй элгийг бүгдийг нь авч эрүүл элгийг шилжүүлэн суулгахыг хэлнэ. Элэг шилжүүлэн суулгах ажлыг хандивлагчаас хамааран амьгүй бие, амьд биеэс элэг шилжүүлэн суулгах гэж 2 хувааж болно. Амьгүй биеэс элэг шилжүүлэн суулгах нь клиник үхлээр өөд болсон хүнээс элэгийг бүхэлд нь салган шилжүүлж суулгахыг хэлэх ба амьд биеэс шилжүүлэн суулгах нь мэс заслын аргаар эрүүл хэвийн хүний элэгний нэг хэсгийг салгаж, шилжүүлэн суулгах арга юм. Амьгүй биеэс элэг шилжүүлэн суулгах хагалгаа анх эхэлсэн ба энэ тохиолдолд хандивлагч эрхтэний дутагдлаас үүдэж амьд хүнээс элэг шилжүүлэн авах мэс засал бий болсон. Манай улс шиг тархины үхжилтээр нас барсан элэгний донор ховор тул ихэнх хагалгаа амьд биеэс хийгдэж байна.
Эрхтэн шилжүүлэн суулгах клиник нь бөөр шилжүүлэн суулгах, элэг шилжүүлэн суулгахтай холбоотой зөвлөгөө өгөх, шинжилгээ хийх, мэс засал болон түүний дараах асаргаа, арчилгааг хийдэг бөгөөд шилжүүлэн суулгах лаборатори, нийгмийн ажлын хэлтэстэй холбоотой ажиллаж мэс заслын дараа хэрэгцээтэй тусламжийг үзүүлж байна.
Yoon Ikjin профессор хариуцаж ажилладаг ба судасны өвчлөлд шаардлагатай биед үл нэвтрэх судас оношилгооны лаборатори болон Ангиограф-судасны гэрэлтүүлгийн лабораториг дээд зэргийн хангамжид суурилж түргэн шуурхай, үнэн зөв үзлэг оношилгоог явуулж байна. Мөн түүнчлэн холбогдох тасаг нэгжүүдтэй нягт хамтын ажиллагааг хэрэгжүүлж төрөл бүрийн судасны өвчлөлийг эмчилж байна. Судасны мэс заслын салбарын гол өвчнөөр: Артерийн түгжрэл, Бургерын өвчин, varicose судлууд, хэвлийн аортын аневризм, каротид артерийн нарийсал, ангиопластика, лимфедем гэх мэт өвчлөл багтдаг.