
1. Дотор, бөөрний тасаг гэж юу вэ?
Бөөр болон шээс ялгаруулах системийн олон төрлийн өвчлөлөөс дотрын тасгийн эмчилгээ шаардлагатай өвчтөнг асардаг эмчилгээний тасаг юм. Бөөр, шээс ялгаруулах системийн өвчин дундаас мэс заслын эмчилгээ шаардлагатай тохиолдолд ихэвчлэн шээсний анагаах ухааны тасгаас хариуцаж ажиллана.
Дотор, бөөрний тасагт эмчлэгддэг өвчнүүд нь Гломерулонефрит, бөөрний хам шинж, Архаг бөөрний дутагдал, хурц бөөрний дутагдал, бөөрний аяганы үрэвсэл, давсагны үрэвсэл зэрэг бөөрний өвчнүүд ба өндөр даралтнаас үүдэлтэй нефроз, чихрийн шижний гаралтай нефроз шиг өөр өвчнөөр өвдөж байгаад хоёрдогч тохиолдлоор бөөр муудах тохиолдол байдаг. Жирэмслэлтийн үеийн бөөрний өөрчлөлт, чонон ярвасаас үүдэлтэй бөөрний үрэвсэл, төрөлхийн бөөрний хавдар зэрэг ч бас бөөр, дотрын тасгаас эмчилнэ. Мөн чийгшлийн, цахилгаанжих, хүчлийн бодисын солилцооны эмгэгтэй үед ч ихэвчлэн дотор, бөөрний тасгийн эмчийн үзлэг эмчилгээ шаардлагатай бөгөөд бөөрний эмгэгтэй өвчтөний эмийн хэрэглээнд заавар зөвлөмж өгөх нь ч бас чухал салбар юм.
2. Дотор, бөөрний тасагт ямар өвчтөнг эмчлэх вэ?
Дээр дурдсан шинж тэмдэг өөрөөр хэлбэл хавагнах, гэнэт өндөр хэмтэй халуурах, хөөстэй эсвэл улаан туяатай шээх, шээх зуршилд өөрчлөлт орох юмуу шээх үед өвдөх хажуу хавирга эсвэл нуруу байнга өвдөж байвал даруй дотор, бөөрний тасгийг зорин шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Үүнээс гадна шээсний өнгө булингартай болох, шээсний хэмжээ гэнэт нэмэгдэх эсвэл багасах тохиолдолд, шөнөөр байнга шээгээд байвал бөөрөнд өөрчлөлт орсон байх магадлалтай тул мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
Хэдийгээр өөр онц гойд шинж тэмдэг илрээгүй ч гэсэн 70 наснаас дээш хүмүүс болон өндөр даралттай, чихрийн шижинтэй, чонон яр зэрэг урт хугацаагаар өвдөж байсан хүн, бөөрний чулуутай байсан бол, гэр бүлийн тань хэн нэгэн бөөрний өвчинтэй байсан бол, мөн урт хугацаагаар эм ууж байгаа хүмүүс ч бас жилд 1-2 удаа бөөрнийөөрчлөлтийн шинжилгээг өгөх шаардлагатай.
3. Диализ эмчилгээний өрөө
Цусны диализ шинжилгээний өрөө : Бид сүүлийн үед гарч ирсэн өндөр концентрацитай диализ эмчилгээ болон on-line HDF зэрэг боломжтой болсон шинэ загварын 31 ширхэг диализийн аппаратыг суурилуулж өвчтөний биеийн байдлыг тогтмол хянаж өвчтөн бүрт тохирсон диализ эмчилгээний жорыг гаргахаар зүтгэж байна. Мөн өвчтөнтэй ярилцаж зөвлөгөө өгөх болон сургалт явуулахад тохиромжтой цаг хугацаа болон хөтөлбөрийг хэрэгжүүлж диализ өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлэх тал дээр чухалчлан ажиллах болно.
Хэвлийн диализ эмчилгээний өрөө : Олон төрлийн хэвлийн диализийн уусмалыг ашиглан өвчтөний биеийн байдалд тохирсон эмчилгээг явуулж ялангуяа асран хамгаалагч нь эмчилгээний явцад оролцсоноор тогтвортой, системтэй сургалтын хөтөлбөрөөр дамжуулан нэг шат илүү ахисан өндөр чанартай хэвлийн диализ эмчилгээг бүрдүүлэх юм.
4. Бөөр шилжүүлэн суулгах
Архаг бөөрний дутагдлын эцсийн эмчилгээний арга болох бөөр шилжүүлэн суулгахын тулд дотор, бөөрний тасгаас авхуулаад хүүхдийн тасаг, судасны мэс заслын тасаг, шээс ялгаруулах системийн анагаах ухааны тасаг, оношилгоо эмчилгээний тасаг зэрэг холбогдох эмчилгээний багийн хамтарсан эмчилгээний системийг бүрдүүлж өвчтөнийг үр дүнтэй асран халамжилж хавсарсан өвчинийг багасгахын тулд хичээн ажиллаж байна. Мөн эрхтэн шилжүүлэн суулгах координаторын боловсон хүчинг бүрдүүлж эмчилгээний баг болон өвчтөн, хандивлагч нарын хоорондох харилцааг саадгүй байлгаж мэс засал хүртэл шилжүүлэн суулгах эрхтэнг үр дүнтэй хариуцан хамгаалснаар оновчтой системтэй шилжүүлэн суулгах мэс засал хийхэд анхаарч ажиллах болно.