5%-ийн зардлаар эмнэл зүйн шийдвэрүүдийн 70%-ийг шийддэг шинжилгээ оношилгоо нь орчин үеийн анагаах ухааны салбарт маш үр дүнтэй эмчилгээ үйлчилгээний арга зам юм. Итгэл даахуйц шинжилгээ нь клиникийн эмчээс оновчтой шийдвэр гаргахад хүргэдэг бөгөөд эцэст нь өвчтөнд хамгийн сайн эмчилгээг үзүүлэхэд тусладаг.
Шинжилгээ, оношилгооны анагаах ухааны тасгийн шинжилгээний зорилго нь үндсэндээ 5 ангилалд хуваагдах ба өвчтөний өвчний онош болон дифференциал-ялгаатай оношилгоо, өвчний явц болон хил хязгаарыг тодруулах замаар эмчилгээний удирдамжийг шийдвэрлэх, эрүүл мэндийн үзлэг шинжилгээ болон эрт илрүүлэх шинжилгээгээр өвчнийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, цаашдын төлвийг гаргах, эмчилгээний үр дүнг таамаглан ажиглах зэрэг болно.
Шинжилгээ, оношилгооны анагаах ухааны голлох чиглэлүүд нь цус оношилгоо, клиник хими, дархлаа оношилгоо, клиник бичил биетэн, цус сэлбэх, генетик оношилгоо, лабораторийн удирдлага, лабораторийн мэдээлэл, хээрийн шинжилгээ зэргийг хамааруулдаг бөгөөд эмнэлгийн бүх хэлтэстэй нягт холбоотой ажилладаг.
Оношилгооны сорил ба шинжилгээнд хамрагдах сорьцын төрлүүд нь маш олон янз байдаг бөгөөд цусанд байх төрөл бүрийн найрлагыг задлан шинжилэхээс гадна шээс, тархины шингэн, биеийн шингэн зэрэгт шинжилгээ хийдэг. Нэмж дурдахад, хүний биеийн халдварт өвчнийг оношлохын тулд нян, вирус, мөөгөнцөр гэх мэт янз бүрийн бичил биетүүдийг олж илрүүлэн тодорхойлдог. Цусны банк нь эмнэлэгт цус сэлбэх шаардлагатай байгаа бүх хэсгийг цусаар хангах үүрэгтэй бөгөөд үүнтэй холбогдох янз бүрийн шинжилгээ, цусны донор, заагдсан цусны донор, цусны сийвэнгийн солилцоо зэргийг хийдэг. Түүнчлэн оношилогооны генетикийн лабораторид төрөл бүрийн генетикийн шинжилгээг хийж байгаа бөгөөд өвчлөлтэй холбоотой генетикийн мэдээллээр хангаж байна.
Анагаах ухааны технологи жилээс жилд улам бүр хурдацтай хөгжиж, хүн бүрm тохирсон анагаах ухаан, ирээдүйн анагаах ухаан мэт нэр томъёогоор илэрхийлэгддэг орчин үеийн анагаах ухааны шинэ хуудас нээгдэж байна. Үй олноороо оргилон гарч ирж байнаа шинэ дэвшил, технологи нь шууд л өвчтөний эмчилгээнд хэрэгждэг зүйл биш юм.
‘From bench to bedside’ гэдэг үг байдаг шиг, лабораторийн судалгааны үр дүн өвчтний бодит эмчилгээний төлөөх клиникийн лабораторын шинжилгээ тул нухацтай, өндөр хяналтын шат дамжлагаар дамжих хэрэгтэй.
Оношилгоо, эмчилгээний шинэ удирдамж, шинээр боловсруулж, хэрэглэх боломжтой оношлогооны тэмдэглэгээ, одоо байгаа туршилтын аргуудыг орлуулах илүү сайн аргаар хийх, янз бүрийн клиникийн эмч нарын хэрэгцээг хангахад хамгийн хэмнэлттэй шийдлийг санал болгох ажил ч гэсэн энэ тасгийн эмч нарийн хийх ёстой үүрэгт ажлын нэг билээ.
Шинжилгээ, оношилгооны тасаг нь дээр бичигдсэн төрөл бүрийн шинжилгээний аргыг ашиглан орчин үеийн анагаах ухааны эрдэм мэдлэг, технологийг өвчтөний эмчилгээнд тусгаж эмч, эмнэлгийн ажилтнуудад хамгийн сайн эмчилгээ үйлчилгээг хүргэхэд туслаж байна.
- Шинжилгээ, оношилгооны анагаах ухааны голлох чиглэлүүд:цусны оношилгооны / клиник хими / дархлааны оношилгооны / клиник бичил биетэн / цус сэлбэх / генетик оношилгоо

* Энэхүү бичлэг нь БНСУ-ын Оношилгоо шинжилгээний тасгийн мэргэжлийн эмчийн ажил, үүргийн талаарх мэдээллээр хангахын тулд бэлтгэгдсэн бичлэг юм.