
Тус эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасаг нь хэвийн жирэмслэлт , өндөр эрсдэлтэй жирэмслэлтийн байнгын хяналт эмчилгээ, жирэмслэлттэй холбоотой өвчлөлийн оношилгоо эмчилгээ, төрөхийн өмнөх генийн оношилгоо, төрөлхийн эмгэгийн эрт оношилгоо зэргийг хийснээр эхийн бие болон ургийн эрүүл мэндийг дүгнэж төрөх болон төрөлтийн дараах эхийн эрүүл мэндийг системтэйгээр дүгнэж нялх биетэй эхийн эрүүл мэндийг хянаж байна. 24 цагийн туршид үйл ажиллагаагаа явуулдаг төрөх өрөө нь хэзээ ч үүсэх магадлалтай яаралтай төрөлт зэрэг нөхцөл байдалд үргэлж бэлтгэлтэй байдаг.
Конкук их сургуулийн эмнэлэг Эмэгтэйчүүдийн тасагт эх барих тасаг, эмэгтэйчүүдийн хавдар, дотоод шүүрэл, хэвийн эмэгтэйчүүдийн тасаг гэх зэргээр эмчилгээний салбарыг нарийвчлан өндөр эрсдэлтэй жирэмслэлт, Умайн болон өндгөвчний хавдрын клиник, өсвөр насны гэрлээгүй эмэгтэйчүүдийн клиник, цэвэршилтийн клиник, бэлгийн клиник зэрэг мэргэжлийн клиник болон төрөх өрөө, эхо өрөө, ургийн шинжилгээний өрөө зэргийг ажиллуулж илүү мэргэжлийн эмчилгээг хийж байна. Эмэгтэйчүүдийн тасгийн мэс засал нь дурангийн мэс заслыг суурь болгон хийдэг бөгөөд бага зүсэлттэй мэс заслыг хийдэг ба умайн фибройд маягийн хавдрын эмчилгээнд умайн артерийн судасны эмболизаци мэс заслыг хийж байна.
Төрөх өрөө нь гэр бүлийн төрөлтийг зарчим болгодог ба өвдөлтийн өрөө нь нэг хүний зориулалттай бөгөөд бүх гэр бүлээрээ өвдөлтийн өрөөнд орж эхийн өвдөлтийг багасгахад оролцох боломжтой. Өрөө бүрийн эх ба ургын байдлыг эмч сувилагч нар нэг дор харж болох нэгдсэн мониторингийн системийг нэвтрүүлсэн билээ. Гэр бүлийн төрөх өрөөнд(LDR) Япон улсын Хаан хүүгийн эхнэр төрж олонд танигдсан төрөх орон дээр өвдөлтөөс эхлүүлээд төрөх хүртэл байх боломжтой ба төрсний дараах асаргаа сувилгааг нэг дороос авах боломжтой юм. Төрсний дараа эх болон нярай хамтдаа өнгөрүүлэх боломжтой өрөөнд орж болно. Мөн хүүхдийг хөхөөр хооллохыг идэвхтэй дэмждэг ба 2000 онд ЮНИСЕФ-ээс ‘Хүүхдэд ээлтэй эмнэлэг’-р тодруулсан юм.
Төрөх өрөө
Бид өөрөөрөө төрөхийг дэмждэг.
Гэр бүлээрээ хамтдаа байлцан төрөх үйл явцыг зарчмаа болгодог ба бүх гэр бүлээрээ өвдөлтийн өрөөнд орж эхийн өвдөлтийг багасгаж өвдөлтийн тухай айдсыг даван туулахад туслан төрөх үйл явцад оролцох боломжтой. Нөхөр тань төрөх үйл явцад оролцсоноор төрсний дараа хүүхдийг ээжийнхээ зүрхний цохилтыг сонсоход туслах мөн хүйг таслах боломжтой.
Эх нь өвдөх үеэр зөвхөн хэвтэх бус бөмбөлөг эсвэл эргэдэг сандал ашиглан хүссэн байрлалаа авч болох ба дасгал хийснээр аажмаар хөдөлгөөн хийхийг санал болгож байна. Төрөх өрөөнд сонсох дуртай хөгжмөө сонсож тайван өвдөлтийг мэдрэх боломжтой. leboyer төрөлт, Sophrology төрөлт, бөмбөгтэй төрөлт, эргэдэг сандалтай төрөлт, өвдөлтгүй төрөлтийг явуулж байна.
① leboyer төрөлт: төрөх явцад зөвхөн эхийн өвдөлтөд анхаарах бус урагт анхаардаг төрөх арга юм. Хүүхэд ээжийнхээ дулаахан гэдэснээс гэнэт гадна ертөнц рүү гарч ирэхэд авах стрессийг багасгахын тулд дараах аргаар төрнө. Чимээгүй орчинд төрөх(нярайн сонсох мэдрэхүйд анхаарал тавьж байна). Хэлбэрийг нь л харц болохуйц бүдэг гэрэлтэй орчинд төрөх(нярайн харах мэдрэхүйд анхаарал тавьж байна). Ээжийнхээ биеийн дулааныг мэдрэхээр төрсөн даруйд эхийн хэвлий дээр хүүхдийг тавих(нярайн хүрэх мэдрэхүйд анхаарал тавьж байна). Хүйг удаан таслах(нярайн амьсгалахад анхаарал тавьж байна)
② Sophrology төрөлт : видео бичлэгийн тусламжтай төрөлт нь баяртай үйл явдал хэмээх өөдрөг төсөөллийг зүрх сэтгэлд нь хоногшуулж өвдөлтийг багасгах бөгөөд тайвшруулах дасгалжуулалтын дамжуулан булчинг дураараа чангалж суллахад тусалж хосолмол амьсгалаар дамжуулан төрөх үед урагт хүчил төрөгчийг хангалттай өгч савны үйл ажиллагааг сайжруулдаг.
③ Бөмбөгтэй төрөлт : Бөмбөгний уян хатан болон зөөлөн чанарыг ашиглан бөмбөгөн дээр эх өөрийн хүссэн байрлалаар байх боломжтой.
④ Хөдөлдөг сандалтай төрөлт: Хөдөлдөг сандал нь эхийн гэдсийг дарах юмуу ямар нэг байдлаар цочрол үзүүлэхгүйгээр доошоо харсан байрлалаар суух боломжтой тусгай сандал бөгөөд хойшоо урагшаа хөдлөх үед ургийн толгой татах хүчний чиглэлийн дагуу ташаа руу доошлох ба өвдөлт ч мөн багасна. Гэр бүлийн хүн нь эхийн нуруу зэрэг хэсэгт иллэг хийн өвдөлтийг багасгахад туслаж болно.
⑤ Өвдөлтгүй төрөлт : Савны амсар 3-4cm орчим нээгдэх үед нугасанд тариагаар өвдөлт намдаах тариаг хийдэг арга юм. Булчин суларч өвдөлт мэдрэхгүй бөгөөд хөдөлгөөний мэдрэмж нь хэвийн байх тул өөрөөрөө төрөх боломжтой. Өвдөлт хурдан намдах боловч зарим үед эхийн даралт багасах эсвэл ураг амьсгалахад хүндрэл үүсэх тохиолдол ч бий.
Эмэгтэйчүүдийн тасаг
эмэгтэйчүүдийн хоргүй өвчин болох умайн фибройд маягын хавдар, умайн хүзүүн хавдар, өндгөвчний хоргүй хавдар, умайн хүзүүний дотрын хавдрын гипоплази, умайн хавдар, умай унжих зэрэг, эмэгтэйчүүдийн хортой өвчин болох умайн хүзүүний хорт хавдар,өндгөвчний хорт хавдар, умайн хорт хавдар зэрэг хүнд өвчний оношлогоо болон мэс заслиын эмчилгээ, эм эм зүйн эмчилгээг явуулж байна. Мөн шилжилтийн насны, гэрлээгүй, жирэмслэх боломжтой эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн өвчин болон цэвэршилтийн үеийн шинж тэмдгийн асуудалтай талыг олж илрүүлэн эмчилнэ.
① хэвлийн дурангийн мэс засал: умайн фибройд маягын хавдар, умайн хүзүүн хавдар, өндгөвчний хоргүй хавдар зэргийн хэвлийн дурангийн мэс заслыг хийж байгаа бөгөөд хүйсний нүхээр хийдэг дурангийн мэс заслыг ч мөн хийж байна.
② Робот Давинчи Xi Мэс засал: умайн фибройд маягын хавдар, умайн хүзүүн хавдар, өндгөвчний хоргүй хавдар, умайн хавдраас гадна эмэгтэйчүүдийн хорт хавдрын мэс засалд сүүлийн үеийн шинэ загварын Робот Давинчи Xi мэс засал, хүйсний нүхээр хийдэг робот мэс заслыг хийж байна.
③ Эмэгтэйчүүдийн хорт хавдрын эмчилгээ: Эмэгтэйчүүдийн хорт хавдрын мэргэжлийн эмч нар эмэгтэйчүүдийн хорт хавдрын сүүлийн үеийн судалгааг эрчимтэй явуулж байгаа бөгөөд үүн дээрээ үндэслэн мэс засал болон хорт хавдрын химийн эмчилгээний арга, хорт хавдрын бай эмчилгээ, дархлааны эмчилгээ болон клиник туршилтыг явуулж байна.
④ Дотоод шүүрлийн өвчлөл : Эмэгтэйчүүдийн тасгийн дотоод шүүрлийн мэргэжлийн багийн өсвөр насны болон гэрлээгүй эмэгтэйчүүдийн өвчин болон жирэмслэх боломжтой эмэгтэйн өндгөн эс боловсролтын эмгэг зэргийг оношилон тохирох эмчилгээг хийдэг. Дотоод шүүрлийн өвчнөөс үүдэлтэй үргүйдлийн талаар зөвлөгөө өгч ажиллаж байна.