
Мэдрэлийн мэс заслын тасаг нь мэдрэлийн системийн олон төрлийн өвчин эмгэгийн эмчилгээний үр дүнг сайжруулахын тулд тархины судас, тархины хавдар, өвдөлт болон нурууны өвчлөл, судсан дотуурх мэс засал, тархины байрлал болон чадамж зэргийн тусгай клиникийг явуулж байна.
Тархины судасны өвчлөл(тархинд цус харвах), судсан дотуурх мэс заслын клиник нь дүрст анагаах ухааны тасаг, мэдрэлийн тасаг, мэдрэлийн мэс заслын тасаг нөхөн сэргээх анагаах ухааны тасагтай хамтран төрөл бүрийн тархины судасны өвчлөлийн эрт болон зөв оношилгоогоор үр дүнтэй эмчилгээг явуулсаар байна.
Тархинд цус харвалтын цочмог өвчлөлийн жишээг дурдахад биеийн аль нэг хэсэгт цус бөөгнөрөн хатуурах, тархины артерийн судас бөглөрөх юмуу тархины өөрийн артерийн судас нь хатуурах үзэгдэл нь тархины шигдээс болохын өмнө(ихэвчлэн 3~6 цагийн өмнө) тархины артерийн судасны зургийг авч судсан дахь цусны бөөгнөрөл хатуурлыг хайлуулах зэрэг мэс заслыг хийвэл ямар нэг онцгой шинж тэмдэггүйгээр мэдрэлийн үйл ажиллагаа сэргэх боломжтой. Гэхдээ бие дотор байх хугацаа оройтох юмуу хожуу оношлогдвол судсан дотуурх мэс засал явуулахад хүндрэл учирч эм зүйн эмчилгээ болон мэс заслын эмчилгээгээр дарангуйлах шаардалагтай тохиолдол олон байдаг.
Тархины цус алдалтын үед тархины артерийн судас хагарч тархины торон давхаргын доорх цус алдалт юмуу эсвэл цусны өндөр даралт болон бусад шалтгааны улмаас цус алдав уу гэдгээсээ шалтгаалан эмчилгээний арга нь өөр бөгөөд тархины торон давхаргын доорх цус алдаж буй өвчтөний хувьд яаралтай тархины артерийн судасны зургийг нь авч холбоосны байрлал, хэмжээ, хэлбэр зэрэгт үндэслэн гавлын яс нээх мэс заслаар хагарсан холбоосыг боох эсвэл гавлын ясыг нээлгүй судсан дотуурх мэс заслаар эндоваскуляр аргаар эмчилж байна. Цусны өндөр даралтын шинжит тархины цус алдалтын тохиолдолд цус алдсан хэмжээнээс шалтгаалан эм зүйн эмчилгээ болон тархины байрлал тогтоох төхөөрөмжийг ашиглан цусны бөөгнөрлийг соруулах мэс заслыг хийдэг. Тархины судасны сэргээгдэх мэс заслыг хийлгэсэн өвчтөнүүдийн сэргээн засах эмчилгээ нь сэргээн засах эмчилгээний мэргэжлийн эмчийн удирдлага, заавар зөвлөгөөн дор сэргээн засах төвд хэл ярианы болон мэргэжлийн эмчилгээнээс авхуулаад төрөл бүрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Нурууны клиник нь хүзүү болон нурууны өвдөлт, хөл гар дамжиж өвдөх, хөл гар бадайрах, алхах бэрхшээл, мэдээгүй болох зэрэг шинж тэмдэг илрэн хэвтэн эмчлүүлж буй өвчтөнгүүд, ихэвчлэн диск гэж хэлэгддэг нурууны яс болон хүзүүний нугламын lumbar herniated intervertebral disc-с авхуулаад нуруу сээрний нарийсалт, нуруу гулсаж зөрөх, Ossification of Posterior Longitudinal Ligament зэрэг олон төрлийн доройтлын шинжтэй нурууны өвлөлтөөс гадна нурууны гэмтэл, нуруу болон нугасны хавдар болон төрөлхийн нуруу, нугасны өвчнийг эмчилж байна. Дүрст оношилгооны мэргэжлийн эмч болон сэргээн засах ухааны мэргэжлийн эмч нарын тусламжтайгаар олон төрлийн клиникийн туршлага болон мэдлэгийг хослуулсан мэдрэлийн мэс заслын мэргэжлийн эмч нар бичил дуранг ашиглан мэс засал, ходоодны дурангийн мэс засал, суулгах төхөөрөмж ашигласан нуруу нийлүүлэх мэс засал, хиймэл диск суулгах мэс засал, хөгшрөлтөөс үүссэн сээр нуруу дарагдсанаас үүдэлтэй хугаралтыг эмчлэх зорилгоор нуруу нугасны нарийн суваг бөмбөлөг оруулан суулгах мэс засал, өвдөлтийг намдаадаг мэдрэл таслах мэс засал болон мэдрэлийг өдөөх мэс засал хийх зэрэг бага зүсэлттэй мэс заслаас гадна олон төрлийн нуруу нугасны мэс заслыг хийж байна.
Дээр дурдсан тусгай клиникээс гадна хүүхдийн мэдрэлийн мэс заслын тасагт хамаарах өвчлөлийн үед мөн адил хүүхдийн тасагтай хамтарсан мэс заслын эмчилгээг хийж байна. Хүүхдийн мэдрэлийн мэс заслын тасаг нь тархи-нугасны төрөлхийн согог, тархи усаар дүүрэн толгой томордог тархины усжилт, төрөл бүрийн гавлын ясны доторх хавдар, бага насны хүүхдэд тохиолддог хоёр талын доод мөч чангарч хатуурах гол шинж тэмдэгтэй тархины саажилттай өвчтөн, бага насны хүүхдийг мэдрэлийн системийн гэмтлийг эмчилнэ. Ялангуяа манай эмнэлэг нь мэдрэлийн дуранг ашиглан тархины усжилт, гавлын ясан доторх хавдар, тархины хавдар зэрэг өвчний бага зүсэлттэй мэс заслыг хийх боломжтой.