
Дотор - Хавдар цусны өвчлөлийн тасаг нь хорт хавдар(хатуу хэлбэрийн хавдар) болон цусны өвчлөлийн оношилгоо, эмчилгээг хийж гүйцэтгэж байна. Эмчилгээний салбарт Ходоодны хорт хавдар, Уушгины хорт хавдар, Хөхний хорт хавдар, Умайн хорт хавдар, Бүдүүн гэдэсний хорт хавдар, Өндгөвчний хорт хавдар, Толгой ба хүзүүний хорт хавдар зэрэг хатуу хэлбэрийн хавдрууд болон Лейкеми- Цусан дахь цагаан эс өсөх, Хорт лимфома, Олон сэдрэлттэй миелома-ясны чөмөгний хавдар зэрэг цусны хорт хавдрууд, цус багадалт, цусны ялтсан эсийн өвчлөл зэрэг цусны өвчнүүд орно.
Хатуу төлөвт хавдарын хувьд хортой нь тогтоогдвол явцын үеэсээ хамаараад эмчилгээний төлөвлөгөө өөр өөр байна. Хавдар цусны тасгаас хорт хавдартай холбоотой хамгийн мэргэжлийн, сүүлийн үеийн мэдлэг дээр үндэслэн өвчтөнд бүрт хамгийн тохиромжтой аргыг тодорхойлж, тухайн эмчилгээг хийж гүйцэтгэж байна.
Хими эмчилгээ нь хорт хавдрыг эмээр эмчилнэ гэсэн үг юм. Сүүлийн үед хоёр, гурван эмчилгээг хослуулсан хийж бүрэн эдгэрэлтийн хувийг нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл, мэс засал болон цацрагийн эмчилгээ хийлгэхээс өмнө эсвэл дараа химийн эмчилгээг нэмэлтээр хийж болох юм.
Хорт хавдрын эмчилгээг үр дүнтэй оношлох, эмчлэхийн тулд мэс заслын эмчилгээ, цацраг туяа эмчилгээ, хими эмчилгээг хорт хавдрын төрөл, хавдрын цар хүрээг харгалзан сонгож, хослуулан хэрэглэнэ. Энэ бол оношлохоос эхлээд эмчилгээ хүртэл олон салбар нэгжийн хамтын ажиллагааг дээд зэргээр шаарддаг өвчин юм. Ингэснээр хорт хавдрын төв, идэвхтэй болж байна.
Конкук их сургуулийн эмнэлэг, Дотор - Хавдар цусны өвчлөлийн тасаг нь хорт хавдрын хамтарсан клиникүүдийн дунд голлох үүргийг хүлээдэг ба үнэн зөв оношилгооний төлөө орчин үеийн оношилгооны технологийг нэвтрүүлсэн Оношилгоо, шинжилгээний тасаг, Эмгэг зүйн тасаг, Хоол боловсруулах эрхтэн-Дотрын тасагтай нягт хамтарч ажиллах тогтолцоог бүрдүүлсэн. Үр дүнтэй эмчилгээ хийхийн тулд Мэс засал, Цээжний хөндийн мэс засал, Шээс бэлгийн замын анагаах ухааны тасаг, Эмэгтэйчүүдийн тасаг, Цацраг идэвхит хавдрын тасаг зэрэгтэй хамтарсан тогтолцоотой клиникийг ажиллуулж байна.
Хими эмчилгээ нь хорт хавдрыг эмээр эмчилнэ гэсэн үг юм. Сүүлийн үед хоёр, гурван эмчилгээг хослуулсан хийж бүрэн эдгэрэлтийн хувийг нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл, мэс засал болон цацрагийн эмчилгээ хийлгэхээс өмнө эсвэл дараа химийн эмчилгээг нэмэлтээр хийж болох юм.
Дээр дурдсан хатуу төлөвт хавдраас ялгаатай Цусны хорт хавдар нь өвчний шинж чанараас шалтгаалан мэс засал, цацраг туяа эмчилгээ хийхгүйгээр химийн эмчилгээг хийх боломжтой. Энэ тохиолдолд өндөр тунгаар химийн эмчилгээ хийдэг тул эмчилгээний тусгай талбар болох цусны үүдэл эс шилжүүлэн суулгах шаардлагатай байдаг. Одоогийн байдлаар Цусны-Гематопоэтикийн үүдэл эс шилжүүлэн суулгах төв байгуулагдсан байгаа бөгөөд нээлтээ хийснээс хойш өөрийн гемопоэтийн үүдэл эс шилжүүлэн суулгах, адил шинжтэй гемопоэтийн үүдэл эс шилжүүлэн суулгах, мөн хүйн цусыг ашиглан гематопоэтийн үүдэл эс шилжүүлэн суулгах мэс ажилбаруудыг хийж өвчтөнүүдэд бүрэн эдгэрэх найдварыг өгч байна. Лейкеми- Цусан дахь цагаан эс өсөх, нөхөгдөх боломжгүй цус багадалт, хорт лимфома, Олон сэдрэлттэй миелома-ясны чөмөгний хавдар, миелодипластик синдром гэх мэт ясны чөмөг шилжүүлэн суулгах, гемопоэтикийн эсийн эс шилжүүлэн суулгах эмчилгээний хүрээ маш өргөн юм. Цусны хорт хавдрын хувьд нэн тэргүүнд өвчтөнийг халдварын эсрэг тэмцэхэд зориулж ариутгасан орчинг бүрдүүлэх ба Халдварт өвчний тасагтай хамтран ажиллах нь чухал юм. Конкук их сургуулийн Дотор - Хавдар цусны өвчлөлийн тасаг нь Халдваргүйжүүлсэн өрөө болон хагас халдваргүйжүүлсэн өрөө тасалгаатай бөгөөд Халдварт өвчний тасагтай нягт холбоотой ажиллаж эмчилгээний үр дүнг нэмэгдүүлж байна.