"Робот мэс засал нь нээлт хийхгүйгээр хэвлийн хананы зүсэлтийн талбарыг хамгийн бага хэмжээнд хийгддэг тул зүсэлтийн хэмжээ бага, түүний дараах өвдөлт бага, нөхөн сэргэлт хурдан, сорив бараг үлддэггүй найдвартай мэс заслын арга юм.
Конкук Их Сургуулийн Эмнэлэг Робот Мэс засал төв нь хамгийн сүүлийн үеийн роботын загвар болох Да Винчи Xi Мэс заслын системийг нэвтрүүлэн хамгийн сайн мэс засал, дэвшилтэт эмнэлгийн үйлчилгээг үзүүлж байна."
Манай эмнэлгийн Да Винчи Xi робот нь өмнө байсан загварыг сайжруулсан робот тул илүү тод зураглалыг олж авах боломжтой. Мэс заслын гар улам жижиг болж хөдлөхөд хялбар болсон, багажны урт мөн уртасаж ашиглаж байгаа эмч илүү аюулгүй ажиллагааг хийх боломжтой болсон.
Түүнчлэн хэлтэс тус бүрийн робот мэс заслын мэргэжилтнүүд болох шилдэг ур чадвартай Мэс заслын тасаг, Урологи, Эмэгтэйчүүд,Чих хамар хоолой-Толгойтой хамтарсан мэс засал, Цээжний мэс заслын эмч мэргэжилтнүүд цугларан найдвартай, шилдэг робот мэс заслыг үзүүлж байна. Мэс засал хийсний дараа хурдан эдгэрэх, өвдөлт намдаах, Мэс засалийн өндөр амжилттай үзүүлэлтээр дамжуулан өвчтөнүүдийнхээ амьдралын чанарыг сайжруулж тэдэнд өндөр сэтгэл ханамжийг үзүүлэх тал дээр хичээнгүйлэн ажиллаж байна.

Da Vinci Si