
1. Элэгний төвийн танилцуулга
Конкук Их Сургуулийн Эмнэлэг Элэгний төв нь хурдацтай, архаг элэгний өвчлөлийг үр дүнтэйгээр оношилж эмчлэн урт хугацаанд арчлан хамгаалах эмнэлгийн системийг бүрдүүлсэн. Элэгний төв нь өвчтөн төвт зохимжит эмнэлгийн үйлчилгээг хангахын тулд Элэг-Дотор, Мэс засал, Элэгний Мэс засал, Дүрст бичлэг, радиологи, Цацраг туяа, хавдар судлал, Эмгэг зүйн тасаг зэрэг элэгний өвчлөлтэй холбоотой клиникийн тасгуудтай үр ашигтай хамтын ажиллагааны системийг удирдан ажиллаж байна. Элэгний төвд хамгийн сүүлийн үеийн оношилгооны төхөөрөмж болон эмчилгээний тоноглолыг байрлуулж элэгний өвчлөлөөс урьдчилсан сэргийлэх, эрт үеийн оношилгоо, эмчилгээг хийхээр ажиллаж байна. Нэмж дурдахад, вирусын эсрэг эм, элэгний хорт хавдрын шинэ эмчилгээ зэрэг түргэн хөгжиж буй эмийн эмнэлзүйн туршилтыг явуулж байгаа бөгөөд үүний хажуугаар элэгний үрэвсэл, элэгний хорт хавдрын механизмыг нарийвчлан судалж, эмнэлзүйн практикт хэрэгжүүлэх зорилгоор шинжлэх ухааны олон янзын суурь судалгаатай холбогдуулан ажиллаж байна.
Конкук Их Сургуулийн Эмнэлэг Элэгний төв нь элэгний өвчлөлтэй өвчтнүүдээ илүү сайхан саруул орчинд хамгийн өндөр зэрэглэлийн эмчилгээг авах тал дээр хичээнгүйлэн ажиллах болно.
2. Элэгний өвчлөл гэж юу юэ?
Элэг нь гэдэс дотор шингэсэн шим тэжээлийг хадгалдаг, шаардлагатай бодисыг бий болгож, бие махбодид орж буй төрөл бүрийн эмийн бодис, архи согтууруулах ундаа болон бусад хорт бодисыг задалж метаболизмд оруулдаг. Үүнээс гадна цөс ялгаруулах, дархлааны чадвар, дааврын солилцоо зэрэг олон үүрэг гүйцэтгэдэг цогц эрхтэн юм. Тиймээс элэгний өвчлөл үүссэн тохиолдолд хүний бие махбодийн чухал үүрэг буурч, энэ нь эмнэлзүйн янз бүрийн шинж тэмдэгийг бий болгодог.
Солонгос улсад архаг элэгний өвчлөлийн шалтгаан нь В, С вирусын гепатит ба архины гепатит, түүнээс гадна аутоиммун гепатит ба элэгний өөхлөлт зэрэг юм. Архаг гепатит нь элэгний хатуурал, элэгний хорт хавдар болж хувирдаг тул тогтмол үзлэг, нарийн мэргэжлийн эмчилгээ шаардлагатай байдаг.
3. Элэгний өвчлөлийн оношилгоог хэрхэн хийдэг вэ?
Элэг нь чимээгүй эрхтэн гэж хочилдог өвчин тул явц хүндрээгүй бол онцгой шинж тэмдэггүй байдаг. Жишээлбэл, тогтмол шинжилгээ хийлгэдэггүй элэгний хорт хавдартай хүмүүсийн тохиолдолд анхны эмнэлэгт очих үед 80-аас дээш хувь нь эдгэршгүй эсвэл эмчлэхэд маш хэцүү элэгний хорт хавдартай байдаг. Тиймээс эрт оношилгоо нь маш чухал бөгөөд ялангуяа элэгний өвчлөл үүсэх магадлалтай архаг вируст гепатит, эсвэл архи, согтууруулах ундааны хэмжээ их байвал шинж тэмдгүүд илрэхээс өмнө тогтмол эмч мэргэжилтэнтэй уулзаж эмчилгээ үйлчилгээг авах нь зүйтэй. Юуны зөвлөгөөгөөр дамжуулан гэр бүлийн түүх, архины түүх, өнгөрсөн үеийн эрүүл мэндийн түүхийг мэдэх, дараа нь бие махбодийн үзлэг, цусны шинжилгээ ба эрүүл мэндийн үзлэгээр дамжуулан элэгний өвчлөлийн төлөв байдлыг нарийвчлан ойлгох нь чухал юм.
4. Элэгний өвчлөлийн эмчилгээг хэрхэн хийдэг вэ?
Элэг өвчлөл нь янз бүрийн шалтгаан, явцын түвшинг илэрхийлж чаддаг тул үүсэх шалтгаан, элэг өвчлөлийн явц зэргээс хамааран зохимжтой эмчилгээ шаардлагатай байдаг. Бага зэргийн элэгний өвчлөл нь амьдралын хэв маягийг сайжруулах замаар эдгээж болох боловч архаг вируст гепатитийн тохиолдолд вирусын эсрэг эмчилгээ шаардлагатай байж болох бөгөөд элэгний хатуурал, элэгний хорт хавдар болсон үед үүнд харгалзах дотрын, мэс заслын, дүрст оношилгооны эмчилгээнүүд хэрэг болдог. Сүүлийн жилүүдэд эдгээр өвчнийг эмчлэх олон янзын үр дүнтэй аргууд хөгжиж ирсэн тул эдгээр эмчилгээг эрт буюу нэгэн зэрэг хийдэг болсноор урьд өмнөхөөсөө илүү сайн үр дүнг үзүүлж байна.