
Нийгэм хөгжихийн хэрээр дасгал хөдөлгөөн, эрүүл мэнд нь амьдралын чанарыг тодорхойлох чухал хүчин зүйл болж байна. Мэргэжлийн тамирчид төдийгүй олон нийт спортын янз бүрийн төрлөөр гэмтэж бэртэх болсон бөгөөд ноцтой үед мэс заслын аргаар эмчилэгдэх хүртэл тохиолдол гардаг. Залуу, идэвхтэй өвчтөний мэс заслын эмчилгээ нь зөвхөн гэмтсэн эд эрхтэний бүтцийг сэргээн засварлаад зогсохгүй энгийн амьдралдаа эргэн орж, эрүүл амьдралаар амьдрах боломж олгох мэс заслын арга зүйн сонголт, түүнд хамаарах мэргэшсэн үйл явц хэрэгтэй. Мэс засал хийсний дараа цочмог өвдөлт намдаах эмчилгээ хийж түүний дараа өвчтөнүүд системчилсэн тусламжтайгаар өвчтөн өөрөө нийгэмд эргэн орох шат дамжлагыг дамжих хэрэг гардаг. Ихээхэн дасгал, хөдөлгөөн хийж чадах өвчтөнүүд системгүй шат дамжлагаас болоод дахин өвдөлтийг мэдэрч, булчингийн хүч буурч, өдөр тутмын үйл ажиллагаандаа эргэж ороход бэрхшээл учирдаг тохиолдол нэлээдгүй гардаг.
Конкук Их Сургуулийн Эмнэлэг, Спортын анагаах ухааны төв нь ИС-ын эмнэлгийн мэргэшсэн эмч мэргэжилтнүүд төвтэйгөөр гэмтлийн оношилгоо, мэс заслын эмчилгээ ба мэсгүй эмчилгээг авсны дараагаас мэргэжлийн “Эрүүл мэндийн дасгал хөдөлгөөний удирдагч” нартай хамт дасгал хөдөлгөөн хийх боломжтой цогц газар болох One-Stop Service-ээр хангагдах боломжтой. Тус төв нь дасгал хөдөлгөөний явцын үед илрэх шинж тэмдэгээс авахуулаад насны доройтлоос болоод элэгдсэн үений үрэвсэлийг хүртэл системтэй, шинжлэх ухаанчаар удирдан өдөр тутмын амьдрал ба дасгал хөдөлгөөний хөтөлбөрөөр хангаж ажилладаг. Түүнчлэн тус төвийн Спортын ШУ-ны судалгааны газар нь АУИС, Биен тамирын ИС, Инженер технологийн ИС-ын нэгдсэн Солонгос улсын анхны Судалгаанд суурилсан, өвчтөнүүдийнхөө төлөө дасгал хөдөлгөөнөөр сэргээн засах, гэмтэхээс урьдчилан сэргийлэх зэрэг олон төрлийн ажлыг явуулдаг ба улсынхаа спортын анагаах ухааны салбарт хувь нэмэрээ оруулсаар явна.
Конкук Их Сургуулийн Эмнэлэг, Спортын анагаах ухааны төв нь энэ чиглэлээр хамгийн их эрх мэдэлтэй Питтсбургийн их сургуулийн спортын төв, Германы Леха сургалтын төвтэй хамтран олон улсын хамтын ажилагааг өргөжүүлж, олон төрлийн эрдэм шинжилгээний солилцоо, дэвшилтэт мэс ажилбар, хөтөлбөрийг нэвтрүүлж, Солонгос улсдаа хамгийн шилдэг судалгаа, эмчилгээний үйлчилгээг үзүүлж байна
1. Спортын анагаах ухааны төвийн онцлог
Солонгос улсын шилдэг Спортын анагаах ухааны төв
Булчин, араг ястай холбоотой өвчлөлөөс болоод тухайн хэсэг бүрт Гэмтэл согог-Мэс заслын тасгийн мэргэшсэн эмч (Мөрний үе, өвдөг, шагай, бэлхүүс, гуя) нар нарийн мэргэжлийн оношилгоог хийн эмчилгээний заавар, хэсэг бүрд тохирсон хөдөлгөөний дасгалжуулалт, физик эмчилгээний мэргэжилтний хүн бүрд тулж харьцах хөтөлбөрөөр дамжуулан өдөр тутмын амьдрал өөрөөр спортын үйл ажиллагааны хурдан буцаж орох зорилготой улсдаа шилдэг байгууламж, өндөр зэрэглэлийн үйлчилгээг үзүүлж байна.
Тамирчидын төлөөх нэг цэг үйлчилгээ (One-Stop Service)-гээр хангаж байна
Булчин, араг ястай холбоотой гэмтэл, түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд тамирчидад үзлэг оношилгооноос эхлээд сэргээн засах хүртэл эмчилгээг нэг дор үзүүлдэг One-Stop Service юм. Мэргэжлийн эмчийн түргэн шуурхай үзлэг оношилгоо, мэргэшсэн дасгалжуулагчийн удирдамжин дор хүн бүрд тохирсон эмчилгээний чиглэлийг сонгож тамирчины эрт үеийн нөхөн сэргээлт, оновчтой сэргээн засах хөтөлбөрөөр хангаж байна.
Булчин, араг ястай холбоотой гэмтэл, түүнээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр
Гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг эрт илрүүлэхийн тулд мэргэжлийн эмнэлгийн үзлэгийг явуулан үр дүнтэй, системтэй дасгалын хөтөлбөр, эмчилгээний чиглэлийг гаргадаг.
Шинжлэх ухаанч дасгалын жороор хангах
Хүн бүрийн биеийн байдал, өвчлөлд тохирсон мэргэжлийн анагаах ухааны шинжилгээгээр, ИС-ын эмч мэргэжилтнүүдийн гаргасан дасгал хөдөлгөөний жорын хөтөлбөрөөр хангаж байна.
Их сургуулийн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээтэй холбох систем
ИС-ийн эмнэлгийн бүх тасгуудтай холбож өвчний мэргэжлийн шинжилгээ, эрүүл мэндийг үйлчилгээг нэг дороос авч болох бөгөөд өвчний оношноос хамаараад өөр өөр дасгал хөдөлгөөний жорыг гаргадаг.
Судалгаа төвт Спортын анагаах ухааны төв
Гэмтэл согог-Мэс заслын тасгийн мэргэжлийн эмч нар, Спортын анагаах ухаанд мэргэшсэн эмч нар, дасгал хөдөлгөөны мэргэжилтэн зэргээс бүрдсэн судлаач баг хамт олон нь Спортын анагаах ухаан тасгийн мэсийн эмчилгээнд тохирсон дасгал хөдөлгөөний хөтөлбөр,
булчин, араг ястай холбоотой гэмтэл, түүнээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр зэргийг шинээр зохиох судалгааг хийж бусдаас онцлог шинж чанартай үйл ажиллагаа явуулж байна.
Солонгос улсын VVIP байгууламж болох 500 Pentaz зочид буудлын тансаг зэрэглэлийн тоног төхөөрөмж, төрөл бүрийн тоног төхөөрөмжийг ашиглан бид илүү сайн үйлчилгээ үзүүлж байна.
2. Ашиглах заавар
Спортын анагаах ухааны төв нь энгийн эрүүл мэндийг дэмжих зорилготой спорт төв гэж байдаг бөгөөд даатгалын хөнгөлөлт (Эрүүл мэндийн даатгал, автомашины даатгал, үйлдвэрлэлийн ослын даатгал, хувийн даатгал) эдлэхгүй. Даатгалгүй хүн эсвэл хэрэгтэй үед үзлэг шинжилгээний төлбөр тооцогдоно.
* Цаг захиалах : (02-2218-5694)
* Шөнийн цаг, бямба гаригийн үйл ажиллагааны талаар лавлах зүйл байвал бидэнтэй утсаар холбоо барина уу.